Wednesday, November 25, 2009

Chapter 6

Laudon & Laudon Management Information Systems The Digital Firm

Chapter 6
Мэдээллийн технологийн дэд бүтэц ба платформ


Энэхүү бүлэгт:

• Мэдээллийн технологийн дэд бүтцийг ба мэдээллийн технологийн дэд бүтцийн компонентийн түвшинг тодорхойлох
• Мэдээллийн технологийн хөгжлийн үе шатыг танин тодорхойлох
• Мэдээллийн технологийн хөгжлийн чиг үүргийг тодорхойлох
• Орчин үеийн компьютерийн техник хангамжийн платформийг чиг хандлагад оногдуулах
• Орчин үеийн програм хангамжийг платформд суулгах
• Мэдээллийн технологийн бүтцийн болон менежментийн шиидлийг зохицуулах бэрхшээлийг үнэлэх

  • Бэрхшээл: хэсэгчилсэн, өндөр үнэтэй мэдээллийн технологийн бүтэц нь зах зээл болон үйлчлүүлэгчийн хариу нөлөөг удаашруулна
  • Шийдэл: Нэгдсэн сүлжээ нь мэдээллийн урсгалыг олон төрлийн болон компьютерийн үйлчилгээгээр дамжуулахад боломжтой болгосон
• Сервэрийн тоог 107-гоос 70 хүртэл багасгасан
• Бизнесийн зорилгодоо хүрэхэд мэдээллийн технологийн бүтцийн ач холбогдолийг тайлбарлана


  • Мэдээллийн технологийн бүтцийн тодорхойлолт

• хангамж, програм хангамж болон үйлчилгээг хамардаг
• Бүрэн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж болон програм хангамжийн ашиглалт
• Ямарч компани өөрийн хэрэглэгчид хүргэх үйлчилгээ, ажилчид болон нийлүүлэгчдийн бүтцээс ихээхэн хамаардаг
• Та энэ бүтцийг цахим түгээгүүр гэж бодож байгаа бол энэ тэрнээс хамаагүй том цар хүрээтэй юм


Пүүс, МТ бүтэц ба Бизнесийн чадварын хоорон дахь холбоо




  • Мэдээллийн технологийн бүтцийн түвшин
3 үндсэн бүтцийн түвшинтэй :
• Public – олон нийтийн
• Enterprise – ажил үйлсийн
• Business unit – бизнэс нэгжийн


  • Мэдээллийн технологийн бүтцийн түвшин




Мэдээллийн технологийн бүтцийн хөгжил: 1950–2005

• Элэктрон тооцооллын эрин үе: (1930–1950)
• Ерөнхий бүтэцтэй ба мини компьютерийн эрин үе: (1959с одоог хүртэл)
• Personal компьютерийн эрин үе: (1981с одоог хүртэл)
• Хэрэглэгч, сервертэй эрин үе: (1983с одоог хүртэл)
• Интенэтэд тулгуурласан эрин үе: (1992с одоог хүртэл)


Бүтцийн хөгжлийн үе шатын цаг хугацааны шатлал


Хэрэглэгчтэй холбоотой сүлжээ


Бүтцийн хөгжил дахь технологийн шаардлага
• Мурын хууль ба үйл ажиллагааны хүчин чадал
• Ихэнх цахим хадгалалтын хууль
• Мэткалфийн хууль ба сүлжээний хэмнэлт
• Интернет болон харилцааны холбооны үнийн бууралт
• Сүлжээний үр ашиг ба стандартууд

Мурын хууль ба үйл ажиллагааны гүйцэтгэл




Хэсгийн үнийн бууралт




Нанотюбийн жишээ

Хатуу дискны шаардлагын хүчин чадал хурдтайгаар өссөн 1980–2004

Өгөгдлийн хадгалалтын зардалын бууралт,1950–2004

Интэрнэт харилцаа холбооны зардлын бууралт



  • INFRASTRUCTURE COMPONENTS

Infrastructure гэдэг нь үндсэн, суурь гэсэн утгатай үг .
IT Infrastructure гэвэл нэг талаас мэдээллийн технологийг бизнестээ хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай технологиуд, нөгөө талаас тэрхүү технологийг нэвтрүүлэх үйлчилгээнүүдийн багц юм. Өмнө нь техник, технологи худалдаалдаг, нийлүүлдэг байгууллагууд нь нэг нэгэнтэйгээ өрсөлдөн худалдан авагч байгууллагууддаа нэгдэн ажиллах бүтээгдэхүүн бус салангид, хоорондоо нягт уялдан ажиллахдаа тааруу, хоорондоо үл нийцэх бүтээгдэхүүнийг санал болгодог байсан. Гэсэн хэдий ч том том хэрэглэгч байгууллагуудын шаардлагаар технологи нийлүүлэгч, худалдаалдаг байгууллагууд хоорондоо хамтын ажиллагааг явуулахаас өөр аргагүй болжээ. Өөрөөр хэлбэл, нэг үйлдвэрлэгчийн технологи нь нөгөөгөө дэмждэг байхаар төрөлжсөн үйлдвэрлэлийг явуулдаг болсон байна.

  • Seven Key Infrastructure Components
• Computer Hardware Platforms
• Operating System Platforms
• Enterprise Software Applications
• Data Management and Storage
• Networking/Telecommunications Platforms
• Internet Platforms
• Consulting and System Integration Services


The IT Infrastructure Ecosystem


Америкийн Нэгдсэн Улсын 1 жилд Infrastructure component–д зарцуулдаг мөнгөн дүн



Computer Hardware Platforms

• Америкийн Нэгдсэн Улс 2005 онд бараг 110 тэрбум доллар компьютерын техник хангамжинд зарцуулсан байна.
• Техник хангамж нь client болон server талд зориулагдсан байдаг.
• 2004 онд АНУ-н хэрэглэгчид 150 тэрбум долларын худалдан авалт хийсэн бол 30 тэрбум нь client тал авч, үлдсэнийг нь server тал нь авчээ.
• Компьютерын техник хангамжийн зах зээл нь топ хэдэн үйлдвэрлэгчдээс (IBM, HP, Dell, Sun Microsystems) бүрдэх болсон бөгөөд 3-хан chip үйлдвэрлэгч Intel, AMD, IBM компаниуд л гэхэд нийт зах зээлд зарагдсан процессорын 90 гаруй хувийг үйлдвэрлэсэн байна.

Operating System Platforms

• Үйлдлийн системийн зах зээлд client хэрэглэгчдийн 95 хувь, бусад гар төхөөрөмжүүдийн 45 хувь нь Microsoft OS-г хэрэглэдэг.
• Харин server талын хэрэглэгчдийн 85 хувь нь Linux (UNIX) OS-г хэрэглэдэг.
• Хэдийгээр Windows үйлдлийн систем нь client талын зах зээлд ноёлогч байр суурь эзэлж буй боловч олон олон компаниуд Linux руу шилжиж байна. Учир нь Linux үйлдлийн систем нь илүү хямдхан, open source, мөн олон олон давуу талтай.

Enterprise Software Applications

• АНУ 2005 онд 165 тэрбум доллар зарцуулсан.
• Энэхүү зах зээл дээр одоо SAP, Oracle, PeopleSoft, Siebel гэсэн компаниуд ноёлж байна. 2004 оны 12 сард Oracle компани нь PeopleSoft-г худалдан авсан.
• Microsoft корпорац энэхүү зах зээлийн нэг хэсэг болох жижиг, дунд хэмжээний бизнесийн байгууллагууд руу төвлөрөн эзлэн авахыг оролдож байна.

Data Management and Storage

• АНУ-д 2005 онд 70 тэрбум долларыг зарцуулсан.
• Өгөгдлийн сангийн програм хангамжийн зах зээл дээр Oracle болон IBM-н ноёрхол үргэлжилж байна.
• Microsoft (SQL Server) болон Sybase жижиг байгууллагууд руу хандсан үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байна.
• АНУ жилд хатуу дискенд 35 тэрбум доллар зарцуулж байна.

Networking/Telecommunications Platforms

• Сүлжээ, харилцаа холбооны техник хангамжинд 150 тэрбум долларыг нэг жилд зарцуулжээ.
• Харин харилцаа холбооны үйлчилгээнд (утас, интернэт холболт г.м) 700 тэрбум долларыг 1 жилийн дотор зарцуулжээ.
• LAN сүлжээнд Microsoft Server ноёлж буй боловч Linux мөн л хүчтэй өрсөлдөж эхэлж байна.
• Байгууллагуудын сүлжээ бараг бүхэлдээ Linux эсвэл UNIX рүү шилжсэн.
• Утасгүй технологи болох Wi-Fi, Wi-Max үйлчилгээ, интернэт телефон хурдацтай өсч байна.

Internet Platforms

• АНУ интернетдээ (HW, SW, management services) жилд 32 тэрбум долларыг зарцуулсан байна.
• Интернет server-н зах зээл нь Dell, HP, IBM дээр төвлөрдөг.
• Маш олон жижиг жижиг хүчин чадал муутай серверүүдийг байхгүй болгохын тулд Dell, HP, IBM зэрэг компаниуд үнээ жилийн дотор 50%-р бууруулж байжээ.

Consulting and System Integration Services

• Олон олон компаниуд өнөөдөр гадны туслалцаагүйгээр өөрсдийн системээ хөгжүүлж чадахгүй байна. Иймд зөвлөгөө өгдөг, систем интеграцийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хандахаас өөр замгүй болж байна.
• АНУ-д дээрх үйлчилгээнд жилд 130 тэрбум доллар зарцуулдаг байна.
• АНУ дахь бизнес зөвлөгөө өгдөг байгууллагуудын бараг 85 хувь нь IT-н бизнес зөвлөгөө өгдөг. Энэхүү зөвлөгөө, систем интеграци хийдэг бизнес нь нилээд ашигтай бизнес болоод байна.


  • Програм хангамжийн орчин үеийн хандлага

1. The Rise of Linux and Open-Source Software
Linux үйлдлийн систем болон нээлттэй эхийн програм хангамжийн өсөлт дэвшил
2. Java is Everywhere
Java хэл, Java технологийн хэрэглээ
3. Software for Enterprise Integration
Байгууллагын үйл ажиллагааг нэгтгэж, уялдуулж чаддаг програм хангамжууд
4. Software Outsourcing
Програм хангамжийн outsourcing


  • The Rise of Linux and Open-Source Software

Өнөөдөр дэлхий дээр нээлттэй эхийн програм хангамж их ашигладаг болсон. Нээлттэй эхийн програм хангамж гэдэг нь “тухайн програмийн эх код нь нийтэд нээлттэй, үнэгүй, тухайн кодыг өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой” програм хангамжууд юм. Өөрөөр хэлбэл, нээлттэй эхийн програм хангамжууд дэлхий дээр сая сая програмистууд хөгжүүлж байдаг.
• Нээлттэй эхийн програм хангамжийн нэг бол Linux үйлдлийн систем юм. Linux үйлдлийн системийг том том компаниуд, электрон худалдааны дэлгүүрүүд, систем администраторууд, хакерууд, мөн төрийн албанд их хэрэглэдэг.
Зарим оронд төрийн албанд Windows үйлдлийн
системийг хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг.
Нээлттэй эхийн програм хангамж нь хэрэглэгчдэд олон олон боломжийг олгодог.
• Хэрэглэгчид програмыг өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой.
• Нээлттэй эхийн програм хангамж нь харьцангуй хямд үнэтэй.
• Бусад програм хангамжид байдаг нүх сүвийг бөглөх боломжтой. Жишээ нь: Windows үйлдлийн системд нь вирус халдах, халдлагад өртөх гэх мэт олон сул талтай байдаг бол, Linux үйлдлийн системд дээрх аюул бага байдаг.
Монголд “LiMNux” бүлгэм Linux үйлдлийн системийг эх хэл дээрээ орчуулж байгаа. Эх хэл дээрээ үйлдлийн системтэй болох цаг улам ойртсоор л.....


• Үйлдлийн системийн зах зээлд client хэрэглэгчдийн 95 хувь, бусад гар төхөөрөмжүүдийн 45 хувь нь Microsoft OS-г хэрэглэдэг.
• Харин server талын хэрэглэгчдийн 85 хувь нь Linux (UNIX) OS-г хэрэглэдэг.
• Хэдийгээр Windows үйлдлийн систем нь client талын зах зээлд ноёлогч байр суурь эзэлж буй боловч олон олон компаниуд Linux руу шилжиж байна. Учир нь Linux үйлдлийн систем нь илүү хямдхан, open source, мөн олон олон давуу талтай.

  • Java is Everywhere
Java хэлийг Sun корпорацийн James Gosling 1992 онд зохиосон.
Java бол С болон С++ хэл дээр суурилан гарсан объект програмчлалын хэл юм. Анх Java хэл нь түгээмэл биш байсан бөгөөд Java applet-г гаргаснаар амжилтыг олсон. Java applet нь сүлжээний орчинд ажиллах боломжийг бүрдүүлсэн. Java програмчлал өнөөдөр хаа сайгүй л хэрэглэгдэж байна. Жишээ нь: том том програмууд, вэб хуудаснууд, электрон төхөөрөмжүүд, гар утас, ....


• Java хэлний ганц дутагдалтай тал нь интерфейс муутай. Өөрөөр хэлбэл, харагдах хэлбэр, харилцах цонх нь хэлбэр муутай байдаг.

  • Software for Enterprise Integration
Software for Enterprise Integration буюу байгууллагын үйл ажиллагааг нэгтгэдэг, илүү нягт холбоотой болгодог програм хангамжууд нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд байгууллагуудын зайлшгүй хэрэглэх нөөц нь болж байна. Урьд нь байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд тохирсон, хэсэг нэгж бүр нь салангид програм хангамжууд хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь тэдгээр нэгж хэсгүүд хоорондоо чөлөөтэй мэдээлэл солилцоход маш бэрхшээлтэй байсан.
Энэхүү салангид системүүдээс болж байгууллагын мэдээллийн урсгал удаан, ямарваа нэг хүсэлтэнд хариу үйлдэл хийхэд хугацаа их шаарддаг, өөрчлөлт хийхэд амаргүй байсан. Иймд орчин үед байгууллагууд үйл ажиллагаагаа нэгтгэсэн систем хэрэглэх болсон. Эдгээр системийг дурдвал:
• Supply Chain Management Systems (SCMS)
• Customer Relationship Management Systems (CRMS)
• Knowledge Management Systems (KMS)
• Enterprise Resource Planning Systems (ERPS)

  • Software outsourcing
Байгууллагууд өөрчлөлт хийж, цаашид хөгжихийн тулд шинэ систем бий болгох, шинэ програм хангамжийн хэрэгцээ зайлшгүй гарна. Энэхүү програм хангамжийн хэрэгцээг өөрсдөө үйлдвэрлэж болох боловч бүх байгууллага өөрсдөдөө хэрэглэх програм хангамжаа зохиож чаддаггүй. Мэдээж хэрэг олон шалтгаантай. Цаг хугацаа, мэргэжилтнүүд, туршлага..... Иймд байгууллагууд энэхүү хэрэгцээгээ гадаад эх үүсвэрээс хангадаг байна.




No comments:

Post a Comment