Friday, November 27, 2009

Chapter - 16

Laudon & Laudon Management Information Systems The Digital Firm

Chapter 16
Managing International Information Systems
Олон улсын мэдээллийн системийг удирдах нь


Case Study: Drager Safety глобал нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүтээсэн нь:
Германы LueBeck-д байрлах Drager Safety нь хорт хий илрүүлэх систем, амьсгалын төхөөрөмжүүд болон хамгаалалтын хувцаснаас бүрдэх маш өргөн хүрээний хамгаалалтын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж зардаг компани юм. Компани нь 1989 онд 2 хүнтэй дэлгүүр байснаа одоо 40 салбартай хамгаалалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн шинэ санаачлагатай, том компани болтлоо хөгжжээ.
Drager Safety-н салбарууд сүүлийн 10 жилийн турш тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн бөгөөд компаний орлого буурч маш өндөр өр төлбөрт оржээ. Drager Safety нь европи, ази ба хойд америкийн дагуух 40 салбар компанийхаа захиалгыг маш хурдан боловсруулж, хүргэж өгч чадахгүй байсан. Захиалга бүрийг гар аргаар боловсруулдаг байсан бөгөөд яагаад гэвэл Drager Safety-н салбар бүр өөрийн мэдээллийн системтэй болохыг эсэргүүцдэг байсан. Drager Safety нь дэлхий дахинд нэгжүүддээ худалдаа, үйлдвэрлэл, агуулах ба тээвэрлэлтээ автоматаар холбох ямар ч арга зам байхгүй.
Жишээ нь, Канадад захиалга хүргэлээ гэхэд захиалгыг Германд үйлдвэрлэдэг (бүтээгдэхүүний түүхий эдээ Америкаас аваад) дараа нь Канад руу тээвэрлэдэг. Худалдагч захиалгаа аваад цаасаар юм уу э-мэйлээр үйлдвэрлэлийн төв рүү явуулдаг. Захиалга нь оролт, угсралт, хадгалалт ба тээвэрлэлтээр дамжин худалдааны оффист ирдэг. Тэгээд хэрэглэгч рүү тээвэрлэдэг. Энэ нүсэр гар аргын систем нь саатлыг бий болгож, бүртгэлийг удирдахад хүндрэлийг бий болгодог байсан.
Дээрх асуудлыг шийдэхдээ Drager Safety нь байгууллагын нөөцийн төлөвлөлтийн байдлыг нэгэн хэвийн болгох Oracle 9i өгөгдлийн сан болон Oracle 9i Application Server-тэй Interconnect Adapter-г сонгосон. Interconnect Adapter нь Drager-н бүх салбаруудыг маш амархан холбож чадсан. Яагаад гэвэл энэ нь ямар нэг илүү зүйл шаарддаггүй энгийн байсан.
Drager нь төлөвлөлт, тайлан, бүтээгдэхүүн ба бүртгэлийг өгөгдлийн сангаасаа үр дүнтэйгээр удирдах зэргийг багтаасан компанийг дотоодод нь нэг хэвийн болгох үйл явцтай болсон. Компани мөн материалуудын тооцоо, бүтээгдэхүүний захиалга, худалдагчийн төрлүүд, хэрэглэгчийн төрлүүдийн тодорхойлолт болон стандарт кодуудтай дэлхий дахинд цорын ганц системийг бий болгосон. Мюньхэн програм хангамжийн фирмээс хөгжүүлсэн Point out нэртэй програм хангамж нь компани бүрд нийтлэг, ижил харагддаг дэлгэцийн өгөгдлийн интерфейсээр хангагддаг.
Өнөөдөр, Drager нь бүхэлдээ автоматжсан бүхэл бүтэн захиалгын процесстой болсон ба дэлхий дахинд захиалгаа хийж чадаж байна. Drager нь салбар бүртээ бүртгэлийг төвлөрүүлж чаддаг ба тээвэрлэх бүтээгдэхүүн нь хэрэглэгчид хамгийн ойрхон агуулахаас шууд хүрдэг болсон. Захиалга нь 7 хоногт биелэгддэг байсан бол одоо нэг минутад л боловсруулагддаг болсон. Drager нь үйл ажиллагааны зардлаа 30 хувь, хадгалалт, тээвэрлэлтийн зардлаа 40 хувь тус тус бууруулж чаджээ.

Эх сурвалж: Shari Caudron, "Safety in Numbers," Profit Magazine, February 2004; www.drager-safety.com, accessed June 4, 2004.

  • Олон улсын мэдээллийн системийн өсөлт, хөгжил

Олон улсын мэдээллийн системийн бүтцийг хөгжүүлэх нь:

Олон улсын мэдээллийн системийн архитектур бүтэц нь байгууллагын худалдаа ба бусад үйл ажиллагааг дэлхий дахинд зохицуулахыг шаарддаг үндсэн мэдээллийн системүүдээс бүрддэг.




Hewlett-Packard болон бусад электрон бараа үйлдвэрлэгчдийн дэлхий дахины бусад оронд эцсийн бараа, бүтээгдэхүүнээ хүргэж буй ерөнхий график зураг






Олон улсын систем бий болгож байх үед баримтлах үндсэн стратеги бол танай фирмийн үйл ажиллагаа явуулах дэлхий нийтийн орчноо мэдэрч түүнийг өөртөө ашигтайгаар хэрэглэх явдал юм. Энэ нь ерөнхий зах зээлийн хүч болон танай байгууллагыг дэлхий нийтийн өрсөлдөөнд татах бизнесийн жолоодогч нарт ойлгогддог гэсэн утгатай. Бизнесийн жолоодогч бол бизнесийн орчинд нөлөөлөх хүч юм.
Түүнчлэн, саатуулагчид болон эсрэг үйлдвэрүүд хүндрэл бий болгож магадгүйг сайтар шалгах хэрэгтэй.
Стратегиа хөгжүүлсний дараа байгууллагын бүтцээ хэрхэн бий болгохоо авч үзэх хэрэгтэй.
Дараа нь, та менежментийн боломжоо харж үзэх ёстой. Хамгийн сүүлд та суурь технологио тооцох хэрэгтэй юм.

  • Дэлхий нийтийн орчин: Бизнесийн жолоодогчид ба хүндрэлүүд

• Глобал бизнесийн жолоодогчид

Дэлхий нийтийн бизнесийн жолоодогчдыг дотор нь 2 хэсэгт хуваадаг.

1. Ерөнхий соёлын хүчин зүйлс
2. Өвөрмөц бизнесийн хүчин зүйлс


• Бизнесийн хүндрэлүүд

Дэлхий нийтийн бизнесийн хүндрэлүүдийг дотор нь 2 ангилдаг.

1. Нийтийн
a. Соёлын нэг талыг баримтлах: орон нутгий, олон улсын, хэлний ялгаа,
b. Нийгмийн итгэл: брэнд нэрийн горьдлого, ажиллах цаг
c. Улс төрийн хуулиуд: улс дамнасан худалдаа, хувийн хууль, худалдааны зохицуулалт
2. Өвөрмөц
a. Стандартууд: Цахим мэдээлэл солилцооны ялгаа, харилцаа холбооны стандартууд
b. Найдвартай байдал: Утасны сүлжээ нэг хэвийн найдвартай байдаггүй.
c. Хурд: Мэдээлэл дамжуулах хурдны өөрчлөлт
d. Хувийн : Зөвлөгөө өгөх ур чадварын дутагдал




  • Дэлхий нийтийн стратегиуд ба бизнесийн байгууллага
Ерөнхийдөө 4 гол дэлхий нийтий стратеги байдаг. Эдгээр нь бол дотоодын экспортлогч, олон үндэсний, франчайзер ба үндэсний худалдаачид. Эдгээр стратегиуд нь өөрсдийн гэсэн өвөрмөц онцлог шинжүүдтэй.

• Дэлхий нийтийн бизнесийн стратеги ба бүтэц:

Дэлхий нийтийн харилцаа холбооны мэдээллийн технологи ба сайжруулалтууд нь олон улсын бизнесийн стратегийг илүү уян хатан болгож өгдөг. Доорх хүснэгтэд гол 4 стратегийн шинж чанарыг үзүүлсэн байна. Том икс (X) тэмдэглэгээ нь ноёрхогч загвар, харин жижиг икс (x) нь шинээр гарч ирж буй хэв маяг, загварыг илэрхийлж буй юм. Жишээ нь, дотоодын экспротлогчид нь төвлөрсөн бүтэц ноёрхож буй боловч шинээр ч гарч ирж буй хэв маяг нь төвлөрсөн бус хэв маягийн бизнесүүд юм.



• Бизнесийг дахин зохион байгуулах:
Дэлхий нийтийн байгууллага болон хөгжих ба бүтцээ мэдээллийн системээр дэмжихэд байгууллага дараа зарчмуудыг баримтлах хэрэгтэй. Үүнд:

1. Харьцангуй давуу талтай шугамын дагуу үр дүнтэй нэмэлт үйл ажиллагаа зохион байгуулах

2. Дотоодын, үндэстний, олон улсын корпорацийн үйл ажиллагааны түвшин бүрийн нэгж системүүдийг сайжруулах ба холбох

3. Олон улсын нэгдсэн системийг хөгжүүлэх нэг том удирдах төвийг байгуулах, мэдээлэл хариуцсан албан тушаалтныг бий болгох


  • Дэлхий нийтийн системийг удирдах

• Дэлхий нийтийн системийг сайжруулах менежментийн хүндрэлүүд

Дэлхий нийтийн байгууллагын хэмжээ эмх цэгцгүй замбараагүй болж эхэлсэн. Үүний үр дүнд элдэв янзын програм хангамж, техник хангамж, харилцаа холбоо эмх замбараагүй нэгдсэн. Э-мэйл системүүд нь Европ ба Америкийн хооронд нийцдэггүй. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүрийг өөр өөр үйлдвэрлэлийн нөөцийн төлөвлөлтийн систем болон өөр өөр зах зээл, худалдаа ба хүний нөөцийн системд хэрэглэдэг. Техник хангамж ба өгөгдлий сангийн платформууд нь нилээн ялгаатай байдаг.




• Дэлхий нийтийн системийн стратеги

Дотоодын, бүс нутгийн ба дэлхийн нийтийн системүүд

Гол бизнесийн процессуудыг тодорхойлох:

Гол системүүдийг хэрхэн тодорхойлох вэ? Эхний алхам бол шийдвэрлэх гол бизнесийн процесуудыг товч жагсаалт гаргах. Бизнес процесс бүр маш олон функциональ орон зай, харилцаа холбоо ба нэгдсэн ажил, мэдээлэл ба мэдлэгийг багтаасан байдаг.
Гол бизнесийн процессуудыг тогтоох арга зам бол ажлын урсгалд шинжилгээ хийн удирдах юм.

  • Дэлхий нийт системүүдийн технологийн хүндрэлүүд
Техник хангамж, програм хангамж ба сүлжээг байрлуулж, суулгах нь олон улсын орчинд технологийн хүндрэл бий болдог. Нэг гол хүндрэл бол улс улсын нэгж хэсгийн удирдах вариантын дэлхий нийтэд нэгэн хэвийн болгох замыг олох юм. Мөн бас нэг хүндрэл бол хэрэглэхэд хялбар, олон боломжтой нийтлэг програм хангамж олох юм.

Олон улсын сүлжээний асуудлууд
o Үнэ ба тарифууд
o Сүлжээний удирдлага
o Инсталл буюу суулгах саатал
o Зохицуулагчдын албадлага
o Олон улсын үйлчилгээний муу чанар
o Хэрэглэгчийн шаардлагын өөрчлөлт
o Стандартын өөрчлөлт
o Сүлжээний багтаамж


Зарим улсны интернэт хэрэглээ


• Дэлхий нийтийн програм хангамжийн хөгжлийг удирдах нь

Дэлхий нийтийн, дотоодын байгууллагын програм хангамж, техник хангамжийн хэрэглээ өсч байна. Олон компаниуд өөрийн системийг хөгжүүлэх удирдахдаа бусад улсын хүмүүсийг ашиглан аутсорсинг хийх нь ихэсч байна. Доор програм хангамжийг алсад хөгжүүлэхэд гарах гол гол зардлуудыг дурдав
1. Гэрээний үнэ
2. Худалдагч сонголтын үнэ
3. Менежментийн өөрчлөлт ба мэдлэгийг дамжуулах үнэ
4. Дотоодын хүний нөөцийн үнэ
5. Програм хангамжийг хөгжүүлэх үйл явцыг сайжруулах үнэ
6. Соёлын ялгааг тохируулах үнэ
7. Гэрээг удирдах үнэ г.м

Жишээ нь, доорх хүснэгтэд нийт аутсорсинг хийсэн зардлыг нэгэн компаний хувьд гаргажээ.


  • Боломж, гарах хүндрэлүүд, шийдэл

• Боломж

Байгууллагууд олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулах, нэгдсэн нэг систем бий болгоход олон олон хүндрэлүүд гардаг. Гэсэн хэдий ч нэгэнт олон улсын глобал системийг нэгэнт оновчтой зохион байгуулж, бүтээж чадвал энэ нь бага зардлаар дэлхийн зах зээлд гарах, глобал бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж өгдөг.


• Гарах хүндрэлүүд

Олон улсын бизнес эрхлэх, системийг удирдахад 3 үндсэн хүндрэл гардаг.

1. Глобал бизнесийн стратегийг зөв сонгох
Хэрвээ байгууллага олон улсын бизнес эрхлэхийг хүсвэл глобал бизнесийн загваруудаас зөв, оновчтойг нь сонгох асуудалтай тулгардаг. Хэрвээ зөв тохирсон загварыг сонгохгүй бол амжилт олох гэдэг бүтэшгүй хэрэг. Үүнийг сонгоход олон олон асуудлууд урган гарах бөгөөд чухам аль загвар нь манай бизнест таарах вэ? гээд л олон асуултанд хариулах хэрэг гарна.

2. Өөр өөр соёлтой байгууллагуудыг нэгдсэн нэг удирдлагаар удирдахад гарах хүндрэл
Хэдийгээр нэг систем, нэг байгууллага болгон нэгтгэж болох боловч соёл, байгууллагын дотоод бодлого, хэлний ялгаанаас болоод глобал бизнест ихээхэн хүндрэл үүсдэг. Энэхүү ялгаа нь глобал мэдээллийн системийг хөгжүүлэхэд саад тотгор болж байдаг.

3. Глобал холбоо, нэгдэлд хүрэх саад бэрхшээл
Технологи, платформ, сүлжээ, техник хангамж, програм хангамж нь мэдээллийн системийг байгуулахад оролцдог гол элементүүд болдог. Интернэт, интернэтийн технологи нь глобал бизнес хөгжихөд ихээхэн тусалж байгаа. Гэвч олон улсын нэгдсэн стандарт байхгүй улмаас байгууллага бүр өөрийн гэсэн сүлжээг хэрэглэдэг учраас нэгдэхэд нь хүндрэл болж байна.


• Шийдэл

1. Нийтлэг хэрэглэгчийн шаардлагыг зөвшөөрөх нь
a. Гол бизнесийн процесс болон цөм болсон системүүдийг дэмжих жагсаалтыг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бизнесийн харилцааны нийтлэг хэлийг хөгжүүлэх ямар ч бизнест шууд ойлгоход хялбар нэр, томъёо тэмдэглэлүүдийг бий болгох. Энэ нь улс орнуудын соёл, хэлний ялгааг арилгах зорилготой юм.
2. Бизнесийн процесс дахь өөрчлөлтийг танилцуулах нь
a. Өөрчлөлтөнд бэлэн байх, өөрчлөлтийг байнга хийж байх
3. Хэрэглээний хөгжлийг удирдан зохион байгуулах
a. Өөрчлөлтийг стратегийг сонгох нь их чухал. Глобал бизнест өөрчлөлтийн стратеги сонгох нь их нийлмэл, хэцүү байдаг. Гэхдээ үе шаттайгаар төлөвлөгөөтэй явбал болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй.
4. Програм хангамжийг удирдах нь
a. Шинэ шинэ програм хангамж гарах үед хэрвээ тэр нь танай бизнест олон давуу талыг бий болгож чадах бол түүнийг нэвтрүүлэх, хуучин системдээ шинэчлэлтийг байнга хийж байх ёстой.
5. Глобал системийг дэмжихэд дотоодын хэрэглэгчдийн ашиглах нь

No comments:

Post a Comment